ЧИГ ҮҮРЭГ
- Газрын болон Барилгын тухай хуулиудын хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулах;
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
- Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх;
- Барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангах;
- Барилга байгууламж барих, засварлах, өргөтгөх, шинэчлэх ажлын гүйцэтгэлд ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох;
- Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах;
Санал асуулга

































