ЗОРИЛТ
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ
Үйл ажиллагааны чиглэл: Барилгын салбарын эрх зүйн орчны хэрэгжилтийг хангах, барилга байгууламжид захиалагчийн хяналт хийх, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэн гүйцэтгэдэг.
ГАЗРЫН ХАРИЛЦАА
Үйл ажиллагааны чиглэл: Газрын талаар төрөөс баримтлах бодлого, арга хэмжээг тодорхойлох газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон Монгол улсын хэмжээнд газрын тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөн, газарт учирсан хохирол, газар хамгаалах, газрын төлбөр ноогдуулалт, төвлөрүүлэлт, газрын маргаан болон эрх зүйн байдал тэдгээрт гаргасан өөрчлөлтөд дүгнэлт өгөх зэрэг газар зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж ажилладаг.

































