ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА





Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/206 дугаар захирамжийн дагуу дараахь байршилуудад аялал жуулчны баазын зориулалтаар эзэмшүүлэхээр төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
- Малчин сумын нутаг Хяргас нуурын хөвөөнд аялал жуулчлалын зориулалтаар 5-н байршилд нийт 100000м2-аар
- Сагил сумын нутаг Үүрэг нуурын хөвөөнд аялал жуулчлалын зориулалтаар 3-н байршилд тус бүр 10000м2-аар
- Тариалан сумын нутаг Увс нуурын хөвөөнд 2 байршилд тус бүр 10000м2-аар
- Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Улаантолгойд 5000м2-аар, Улаан уулын дээд талд 10000м2-аар
Төсөл сонгон шалгаруулалтын дугаар: ГХБХБГ – 2021/02
Төсөл сонгон шалгаруулалт нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй.
Төслийг Засгийн 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу шалгаруулалтыг явуулна.
Төслийг Монгол улсын стандарт MNS 6043:2019 /Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага/-ын хүрээнд боловсруулж, доор дурдсан шаардлагуудыг хангасан байна.
- Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх. /Төлбөрийн чавдартай эсэхийг нотолсон банкны тодорхойлолт /
- Мэргэжлийн ажиллах хүчний болон техник, технологи, тоног төхөөрөмжийн чадавхтай байх.
- Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх
- 3-5 жилийн хөрөнгө оруулалтын болоод үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөтэй байх
- Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
Төслийн материалыг 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 09 цагаас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээнэ.
Төсөл сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70453122 дугаар утсаар авна уу.
Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар