ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА








Увс аймгийн Засаг даргын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн А/595 тоот захирамжийн дагуу Улаангом сумын 1 дүгээр багт “Соёлын төв”-ийн хойд талд 300м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 1 дүгээр багт “Соёлын төв”-ийн хойд талд 2 байршилд тус тус 800м2 газрын орон сууц, үйлчилгээний зориулалтаар, 5-р багт хуучин нисэхийн зурваст 3 байршилд тус тус 1000м2 газрыг орон сууцны зориулалтаар, 6 дугаар багт Тээврийн хорооны адагт 1000м2 газрыг худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар нийт 7 байршилд 0,59га газрыг эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 09-р сарын 11-ний өдөр дахин зохион байгуулагдана.
Оролцогч бүртгэх хугацаа: 2019 оны 09-р сарын 09-ны 0000 цагаас эхлэн 2019 оны 9 сарын 11-ний 0830 цаг хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэж баталгаажуулна. /Газрын биржийн цахим системийн цаг буюу Улаанбаатар хотын цагаар/
Үнийн санал авах хугацаа: 2019 оны 09-р сарын 11-ний 0900 цагаас 1500 цаг хүртэл авна. /Газрын биржийн цахим системийн цаг буюу Улаанбаатар хотын цагаар/
Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараахь материалыг хавсарган бүртгүүлнэ.
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дэнчин төлсөн баримт
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
- Дуудлага худалдаанд аж ахуй нэгж байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100150029002 тоот дансанд тушаана.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mle.mn цахим хуудас болон 7045-3122 утсаар лавлана уу.