Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаанд урьж байна










Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 20-н өдрийн А/131 тоот захирамжийн дагуу нийт 9 байршилд 0,79га газрыг эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 04-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдана.
д/д |
Байршил |
Гарын зориулалт |
Газрын хэмжээ /м2/ |
Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ |
1 |
1 дүгээр багт “Соёлын төв”-ийн хойд талд |
300м2 |
худалдаа үйлчилгээ |
1 440 000 |
2 |
1 дүгээр багт “Соёлын төв”-ийн хойд талд 1-р байршил |
800м2 |
орон сууц, үйлчилгээ |
3 840 000 |
3 |
1 дүгээр багт “Соёлын төв”-ийн хойд талд 2-р байршил |
800м2 |
орон сууц, үйлчилгээ |
3 840 000 |
4 |
5-р багт хуучин нисэхийн зурваст 1-р байршил |
1000м2 |
орон сууц |
8 000 000 |
5 |
5-р багт хуучин нисэхийн зурваст 2-р байршил |
1000м2 |
орон сууц |
8 000 000 |
6 |
5-р багт хуучин нисэхийн зурваст 3-р байршил |
1000м2 |
орон сууц |
8 000 000 |
7 |
5-р багт хуучин нисэхийн зурваст 4-р байршил |
1000м2 |
орон сууц |
8 000 000 |
8 |
5-р багт хуучин нисэхийн зурваст 5-р байршил |
1000м2 |
орон сууц |
8 000 000 |
9 |
6 дугаар багт Тээврийн хорооны адагт |
1000м2 |
худалдаа, бүх төрлийн үйлчилгээ |
6 400 000 |
|
Нийт |
7900 м2 |
|
|
Оролцогч бүртгэх хугацаа: 2019 оны 4-р сарын 16-ны 0000 цагаас эхлэн 2019 оны 4 сарын 18-ны 0830 цаг хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэж баталгаажуулна. /Газрын биржийн цахим системийн цаг буюу Улаанбаатар хотын цагаар/
Үнийн санал авах хугацаа: 2019 оны 4-р сарын 18-ны 0900 цагаас 1500 цаг хүртэл авна. /Газрын биржийн цахим системийн цаг буюу Улаанбаатар хотын цагаар/
Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараахь материалыг хавсарган бүртгүүлнэ.
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дэнчин төлсөн баримт
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
- Дуудлага худалдаанд аж ахуй нэгж байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100150029002 тоот дансанд тушаана.
Газрын биржийн журмын дагуу дуудлага худалдааны хураамж болон дэнчинг тухайн байгууллагын дансанд тушааж оролцох хүсэлтээ илгээнэ. Админаас таны хүсэлтийг баталгаажуулснаар та дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно.
Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааны үнийн санал авах сүүлийн хугацаа 1500 цагт дуусмагц систем 1 минут буюу 60 секунд хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдаа автоматаар хаагдана. Хэрэв энэ 60 секундэд оролцогч үнийн санал илгээвэл дахин 60 секунд хүлээх зарчмаар хугацаа сунгагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mle.mn цахим хуудас болон 7045-3122 утсаар лавлана уу.