ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА





ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Увс аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 17-нd өдрийн А/230 тоот захирамжийн дагуу Улаангом сумын 3-р багийн нутагт Бурхан багшийн сэрэг дүрийн зүүн талд 2 байршилд 1300м2 газар, 6-р багийн нутаг Тээврийн хорооны адагт 2 байршилд 2000м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар тус тус нээлттэй дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ.
Дуудлага худалдаанд оролцогчдыг 2017 оны 05-р сарын 29, 30-ны өдрүүдэд 08-17 цагийн хооронд, 05-р сарын 31-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл аймгийн ГХБХБГ-ын иргэний танхимын өрөөнд бүртгэнэ. Бүртгэлийн хайрцаг аймгийн ГХБХБГ-ын иргэний танхимын өрөөнд байрлах ба хайрцагийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дуудлага худалдаа 2017 оны 05-р сарын 31-ны өдрийн 10 цагт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын иргэний танхимд болно.
Дэнчингийн хэмжээ нь дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчингийн мөнгийг Увс аймгийн ГХБХБГ-ын няравд бэлнээр тушаана.
Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ.Үүнд:
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /маягтын дагуу/
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дэнчин төлсөн баримт
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
- Дуудлага худалдаанд оролцогч- 12500 төгрөг /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/-ийн 39,1,6-д заасан хураамж төлсөн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7045-3122, 7045-3391 утсаар лавлана уу.