ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА








ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Увс аймгийн ИТХ-ын 2016 оны 3/06 тоот тогтоолоор батлагдсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.
№ |
Газрын байршил |
Газар эзэмших зориулалт |
Газрын хэмжээ /м2/ |
Газар эзэмших эрхийн хугацаа /жил/ |
Дуудлага худалдааны анхны үнэ /төгрөг/ |
1 |
3-р багийн нутаг 9-р цэцэрлэгийн зүүн талд |
Худалдаа үйлчилгээ |
400 |
15 |
4 000 000 |
2 |
3-р багийн нутаг Бурхан багшийн сэрэг дүрийн зүүн талд /1-р байршил/ |
Худалдаа үйлчилгээ |
600 |
15 |
6 000 000 |
3 |
3-р багийн нутаг Бурхан багшийн сэрэг дүрийн зүүн талд /2-р байршил/ |
Худалдаа үйлчилгээ |
600 |
15 |
6 000 000 |
4 |
3-р багийн нутаг Бурхан багшийн сэрэг дүрийн зүүн талд /3-р байршил/ |
Худалдаа үйлчилгээ |
700 |
15 |
6 000 000 |
5 |
6-р багийн нутаг Тээврийн хорооны адагт /1-р байршил/ |
Худалдаа үйлчилгээ |
1000 |
15 |
4 500 000 |
6 |
6-р багийн нутаг Тээврийн хорооны адагт /2-р байршил/ |
Худалдаа үйлчилгээ |
1000 |
15 |
4 500 000 |
7 |
2-р багийн нутаг “Тоосгоны үйлдвэр”-ийн баруун талд |
Шатахуун түгээх станц |
1000 |
15 |
5 000 000 |
Дуудлага худалдаа 2017 оны 05-р сарын 16-ны өдрийн 10 цагт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын иргэний танхимд болно.
Бүртгэлийн хайрцаг аймгийн ГХБХБГ-ын иргэний танхимын өрөөнд байрлах ба хайрцагийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Оролцогчдыг 2017 оны 05-р сарын 12, 15-ны өдрүүдэд 08-17 цагийн хооронд, 05-р сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл аймгийн ГХБХБГ-ын иргэний танхимын өрөөнд бүртгэнэ.
Дэнчингийн хэмжээ нь дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчингийн мөнгийг Увс аймгийн ГХБХБГ-ын няравд бэлнээр тушаана.
Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ.Үүнд:
- Дуудлага худалдаад оролцох хүсэлт /маягтын дагуу/
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дэнчин төлсөн баримт
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
- Дуудлага худалдаанд оролцогч- 12500 төгрөг /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/-ийн 39,1,6-д заасан хураамж төлсөн байна.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7045-3122, 7045-3391