НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-05-22
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 долгионы GPS багажийг сэлбэг хэрэгслийн зориулалтаар дахин нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.
Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цаг хүртэл ГХБХБГ-ын 207 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
Мэдээлэл авах:
Увс аймаг, Улаангом сумын 7-р баг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын байранд ирж үзэж болох бөгөөд www.uvs.gazar.gov.mn цахим хуудаснаас авна уу.
Лавлах утас: 99597869, 70454089
УВС АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР