НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

2024-04-01

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

            Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 долгионы GPS багажийг сэлбэг хэрэгслийн зориулалтаар нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

 Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

 

Дуудлагын худалдаа болох хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт

Дуудлагын худалдаа болох газар: Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хурлын танхимд.

Худалдах доод үнэ: 870,000 (найман зуун далан мянга) төгрөг

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: Худалдах доод үнийн 25 хувь буюу 217,500 (хоёр зуун арван долоон мянга таван зуу) төгрөг

 

Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

            Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл ГХБХБГ-ын 102 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

            Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

Мэдээлэл авах:

            Увс аймаг, Улаангом сумын 7-р баг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын  газрын байранд ирж үзэж болох бөгөөд www.uvs.gazar.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Лавлах утас: 99597869, 70454089

УВС АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН  ГАЗАР

Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР