"ТАНИЛЦАХ АЯЛАЛ-ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ" арга хэмжээ
2024-03-05










Барилгын салбарын суралцагчдад сонгон суралцаж буй мэргэжлийн талаар эерэг төсөөлөл, ойлголт өгөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, түншлэгч ААНБ-ын лабораторийн орчин, техник технологитой танилцуулах зорилгоор "ТАНИЛЦАХ АЯЛАЛ-ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ" арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын материалын үйлдвэр, лаборатори хариуцсан мэргэжилтэн Б.Дээшин, барилгын лабораторийн шинжээч Ц.Чинзаяа нар Иргэний барилгын техникч-1 болон 2-р курсын суралцагчдад ГХБХБГ-ын барилгын лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг ажиллуулах зарчим, барилгын материалд лабораторийн шинжилгээ хийх аргачлалын талаар танилцууллаа.
Санал асуулга