ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА








Увс аймгийн Улаангом сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дараах байршилд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зарлалаа.
Улаангом сум 5-р багт Улаан уул явах зам дагуу Нийтийн орон сууцны зориулалтаар 4 байршилд тус бүр 2000 м2 газар, дуудлага худалдааны анхны үнэ 12,800,000₮
Дуудлага худалдаа 2023-06-10-ны өдрийн 09 цагаас 15 цагийн хооронд Газрын цахим бирж /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгэх хугацаа: 2023-06-05-ны өдрийн 09 цагаас 2023-06-09-ны өдрийн 15 цаг хүртэл
Бүрдүүлэх материал:
1.Иргэний үнэмлэхний хуулбар
2.Дуудлага худалдааны дэнчин 10% тушаасан баримт
3. Тэмдэгтийн хураамж тушаасан баримт.
Дэнчин тушаах данс: 100150029401 /Ув.ГХБХБГазар н.с/
Тэмдэгтийн хураамж тушаах данс: 100150000941 /Ув.Улсын тэмдэгтийн хураамж/ -12500 төгрөг
Лавлах утас: 70453122