СУМДЫН ГАЗРЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-04-25










Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан Увс аймгийн 19 сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтнийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, Газар болон геодези зураг зүйн чиглэлээр хийгдэх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын танилцуулга мэдээлэл өгөх, Хот төлөвлөлтийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөх, Нэгж талбарын хувийн хэрэг татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах нэгдсэн арга зүйгээр хангах, дрон болон 2 долгионы GPS-ээр хэмжилт зураглал сургалт, дадлага хийх сургалтыг 2023 оны 04 сарын 21-ны өдөр Тариалан суманд зохион байгууллаа. Сургалтанд аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Отгонболд, Тариалан сумын Засаг дарга З.Тэгшжаргал болон ГХБХБГ-ын мэргэжилтнүүд, 19 сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Тариалан сумын ЗДТГ-ын албан хаагчид оролцлоо.
Сургалт зохион байгуулахад хамтран ажилласан Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.
Санал асуулга