ТАРИАЛАН СУМАНД ИРГЭДЭД ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ УХААЛАГ ДЭЛГЭЦ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2023-04-21
Газрын кадастрын цахим систем, газрын харилцааны үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй болгох зорилгоор Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газарт УХААЛАГ ДЭЛГЭЦ хүлээлгэн өглөө. Ухаалаг дэлгэцийг ашиглах зааварчилгаа өгч, газрын кадастрын мэдээллийн системээс үйлчилгээ авч танилцууллаа.
Уг ухаалаг дэлгэцийг ашиглан EGAZAR газрын кадастрын цахим системээс иргэн, хуулийн этгээд нь өөрийн нэр дээр бүртгэлтэй газрын бүхий л үйлчилгээг шуурхай авахаас гадна бүх төрлийн цахим систем, EMONGOLIA системийн бүх төрлийн лавлагаа, үйлчилгээг шуурхай авах боломж бүрдэж байгаа юм
Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР