Газар өмчлөх эрхтэй холбоотой хүсэлт өгөхөд бүрдүүлэх материалын жагсаалт

2023-02-01

Газар өмчилөхөд бүрдүүлэх материал

  1. Өргөдөл /ГХГЗЗГ-ын даргын 2019 оны А/156 тушаалын 1 хавсралт/ ГХБХБГ-аас
  2. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  3. Оршин суугаа баг, хорооны Засаг дарга даргын тодорхойлолт
  4. Газар эзэмших гэрчилгээ, гэрээ эх хувь
  5. Эзэмшил газрын кадастрын зураг
  6. Газрын төлбөр тооцоо нийлсэн акт

Хамтран өмчилсөн газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх тохиолдолд

  1. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх талаар гэр бүлийн гишүүдийн харилцан тохиролцож байгуулсан “Газар өмчлөх эрх шилжүүлэх” гэрээний эх хувь /ГЗБГЗЗГ-ын даргын 2020 оны А/177 дугаар тушаалын хавсралт/
  2. Оршин суугаа баг, хорооны Засаг дарга даргын тодорхойлолт
  3. Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг
  4. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсвэл аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр
  5. Өргөдөл /ГХГЗЗГ-ын даргын 2019 оны А/156 тушаалын 1 хавсралт/- ГХБХБГ-аас

Иргэний өмчилсөн газрыг нотариатын гэрээний үндсэн дээр эрх шилжүүлэн авахад бүрдүүлэх материал

  1. Өргөдөл
  2. Нотариатаар батлуусан гэрээ
  3. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар / 2 талын /
  5. БЗД-ын тодорхойлолт
Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР