Автомашины нээлттэй дуудлагын худалдаа

2021-01-27

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 433 тоот тогтоолын дагуу “Тоёота Ландкруйзер-105”  маркын автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Тоёота Ландкруйзер-105маркын автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

Товч танилцуулга:

Автомашины марк

Тоёота Ландкруйзер-105

Улсын дугаар

УВХ 75-99

Үйлдвэрлэсэн он

2002

Монгол улсад ашиглаж эхэлсэн он

2002

Өнгө

Саарал

Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2021 оны 02 дугаар сарын 10-ны Лхагва гарагт 10.00 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хурлын танхимд.

Худалдах доод үнэ

Ландкруйзер-105 - 5,000,000.00 (таван сая) төгрөг

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Ландкруйзер-105 - Худалдах доод үнийн 20 хувь буюу 1,000,000 (нэг сая) төгрөг

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Дансны дугаар: 100150029401 Төрийн сан

Дансны нэр: Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар н.с

Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цаг хүртэл ГХБХБГ-ын 204 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

Мэдээлэл авах:

Увс аймаг, Улаангом сумын 7-р баг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын  газрын байранд ирж үзэж болох бөгөөд мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын  газрын www.uvs.gazar.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Лавлах утас: 91217111, 70454830

 

УВС АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН  ГАЗАР

Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР