Барилгын материалын үйлдвэрүүдэд тохирлын үнэлгээ, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, барилгын үйлдвэрлэлийн ХАБЭА-ны зааварчилгааны талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа

2022-06-06
ГХБХБГ, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба хамтран 2022.06.03-2022.06.05-ны өдрүүдэд Барилгын материалын үйлдвэрүүдэд тохирлын үнэлгээ, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, барилгын үйлдвэрлэлийн ХАБЭА-ны зааварчилгааны талаар заавар зөвлөмж өгч ажилласан.
Мөн Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгч, зураг таслийн байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтан нарт зориулсан мэргэшүүлэх сургалтыг 2022 оны 06 сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар Бетоны үйлдвэрлэл, чанарын хяналт, бетон хольцыг хүлээж авах, бэлтгэл хангах, цутгалт хийх, нягтруулах, бетоныг бэхжүүлэх, арчлах, бетоны анги марк, сорьц дээж авах, шоо бэлтгэх хэвэнд тавигдах шаардлагын талаар болон “MNS EN206:2017 Бетоны шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартын танилцуулга мэдээлэл хийлээ.
Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР