2022 ОНЫ ШИНЭ ГАЗАР ОЛГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ

2022-05-05

Увс аймгийн Улаангом сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинээр газар хүссэн иргэдийн өргөдөл хүсэлтийг 2022 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд хүлээн авахад 4500 орчим өргөдөл ирсэн байна. Ирсэн өргөдлийг иргэн тус бүрээр нь шүүж шинээр газар эзэмших боломжтой эсэхийг судлаж байна.

Судалгаа хийгдсэний дараа шинээр газар эзэмших боломжтой буюу сугалаанд оролцох иргэдийн мэдээллийг цахим хуудсанд байршуулна.

2022 оны шинэ газар олголт, сугалаа зохион байгуулах талаарх мэдээллийг тухай бүрт нь хүргэх болно.

Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР