ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИЙН АНХААРАЛД

2022-02-11

Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн, хуулийн этгээд нь өөрийн газартай холбоотой мэдээллийг  www.egazar.gov.mn сайт болон egazar аплейкэшн ашиглан авах боломжтой болсонтой холбогдуулан Улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн системд бүртгэлгүй байгаа иргэн, хуулийн этгээдийн газрыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нөхөн бүртгэх ажил хийгдэх тул иргэн та тус системд хандаж өөрийн газартай холбоотой мэдээллийг шалган ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй байгаа тохиолдолд аймгийн ГХБХБГазар, сумын газрын даамалд хандан газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлнэ үү.

  Иргэн таны газрын мэдээлэл системд бүртгэгдсэнээр газартай холбоотой үйлчилгээ, лавлагааг /газрын төлбөр, татвар төлөх, бусдад шилжүүлэх, худалдах, барьцаалах г.м/ цахимаар авах боломж бүрдэх тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Монгол улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэнэ. 

Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР