Эрхэм зорилго

Нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын менежмент, геодези, зураг зүйн талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, хот байгуулалт, барилгажилт, архитектур, төлөвлөлтийн бодлогыг аймаг, сумын батлагдсан ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний эх үүсвэр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тулгуурлан хэрэгжүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг хангах замаар иргэдийн ая тухтай амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.


БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ

Үйл ажиллагааны чиглэл: Барилгын салбарын эрх зүйн орчны хэрэгжилтийг хангах, барилга байгууламжид захиалагчийн хяналт хийх, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэн гүйцэтгэдэг.


ГАЗРЫН ХАРИЛЦАА

Үйл ажиллагааны чиглэл: Газрын талаар төрөөс баримтлах бодлого, арга хэмжээг тодорхойлох газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон Монгол улсын хэмжээнд газрын тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөн, газарт учирсан хохирол, газар хамгаалах, газрын төлбөр ноогдуулалт, төвлөрүүлэлт, газрын маргаан болон эрх зүйн байдал тэдгээрт гаргасан өөрчлөлтөд дүгнэлт өгөх зэрэг газар зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж ажилладаг.

 

Видео мэдээ

Cанал асуулга