Увс аймагт хэрэгжиж буй газрын шинэтгэл

2015 оны 10-р сарын 20

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг судалгаанд суурилан боловсруулах бодлогыг Увс аймаг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.Энэ хүрээнд Увс аймгийн ИТХурал, Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газартай хамтран ажиллаж, орон нутгийнхаа гео орон зайн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлээд байна. Гео орон зайн мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг сайжруулах зорилготой “Гео орон зайн мэдээллийг орон нутгийн хөгжилд ашиглах нь” сэдэвт бага хурлыг Газрын харилцаа, Геодези зураг зүйн газраас орон нутагтай хамтран зохион байгууллаа.Газрын харилцааг хөгжлийн суурь болгон авч үзэж, шинжлэх ухааны үндэстэй, мэдлэгт суурилсан хөгжлийн бодлого тодорхойлох ажлуудыг Монгол улсад анх удаа Увс аймаг хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхэлж байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Увс аймагт Гео орон зайн мэдээллийг ашиглан боловсруулсан, хэрэглээнд шууд нэвтрүүлэх дөрвөн төрлийн програм, 30 давхаргын мэдээллийн зургийг хүлээлгэн өглөө.Тэдгээрийн нэг нь "Газрын кадастрын мэдээллийн сан"-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, газар зохион байгуулалт, төлөвлөлтийн Ланд Менежер програм юм.Уг программыг нэвтрүүлэх сургалтыг Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгууллалтын газрын мэргэжилтнүүд, Увс аймгийн 19 сумдын газрын даамлуудад 2015.10.12-2015.10.16-ны өдрүүдэд зохион байгуулж сургалтанд амжилттай хамрагдсан мэргэжилтнүүдэд бага хурлын үеэр “Батламж” гардууллаа.

 

Видео мэдээ

Cанал асуулга

Фейсбүүк